Д.Нямхүү: 46 хүн сайн дураараа Коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэсэн

Коронавирусний талаарх ээлжит мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “9-р сарын 11-13-нд нийт 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 46 хүн сайн дураараа коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Тодруулбал Энхийг сахиулагч  22 настай эрэгтэй 43 хоног эмчлүүлсний эцэст эдгэрч гарлаа. Нөгөөх нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 настай эрэгтэй, 31 хоног эмчлэгдээд дараагийн шатны хяналтад шилжиж байна.   Манай улсад 311 батлагдах тохиолдол бүртгэгдсэнээс 300 хүн эдгэрсэн. Эдгэрэлтийн хувь маш  өндөр байгаа нь манай эмч нар эмчлэх арга барилдаа нэлээд гаршиж байна гэсэн үг.  Одоогоор 10 хүн эмчилгээнд байгаагаас 6 хүн хөнгөн, 4 хүн хүндэвтэр байна. Бид ирэх өвлийн төлөвлөгөөг хийж байна. Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Мөн орон нутгийн эмч нарыг COVID-ын эмчилгээ хийх сургалтад хамруулж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close