УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахгүй

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчилал үргэлжилж байна. Айлчлалын үеэр Ван И сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхана гэх мэдээлэл бий.

УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэр ямар асуудал хөндөж ярилцах талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатараас тодрууллаа.

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн. Хэдэн цагт уулзалт болох вэ? Ямар асуудал яригдах бол?

-Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, тухайлбал сайтуудад Ван И сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн мэдээлэл гарсан байсан. Ийм уулзалт болохгүй. Хөтөлбөрт УИХ-ын даргатай уулзах арга хэмжээ тусгагдаагүй гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close