Хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 15 албан тушаалтны цалинг бууруулжээ

Энэ сарын 5-ны өдөр Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нар ажилдаа ирдэггүй дарга нарт хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Ингэхдээ Хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооц.

Сонгуулийн үеэр ажлаа хаяаад алга болдог асуудал байж таарахгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тухайн өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсныг  НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга Б.Мөнгөншагай нар мэдээллээ.

НЗДТГ-ын даргын тушаалаар 3 албан хаагч, дээд шатны байгууллагад хариуцлага тооцож эргэн мэдэгдэх чиглэлээр 16 албан хаагчдад албан бичгийг хүргүүлсэн байна. Үүнээс 6 албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 15 албан хаагчийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нийт 23 албан хаагчид захиргааны арга хэмжээ авсан бөгөөд үүнд НЗДТГ-ын хэлтсийн  гурван дарга, Нийслэлийн өмч, төсөвт байгууллагын дөрвөн удирдлага, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын долоон удирдлага, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт  арга хэмжээ авсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close