МАН 14 АЙМАГ, 8 ДҮҮРЭГТ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Нийслэл, орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүн гарч, энэ сонгуульд МАН 14 аймаг, 8 дүүрэгт ялалт байгуулаад байна. Тодруулбал, МАН Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймагт ялалт байгуулсан бол АН Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт ялалт байгууллаа. Харин нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт МАН, Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгууллаа. Дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1, Ногоон нам 1, бие даагч 2 суудал тус тус авсан хэмээн Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close