Я.Содбаатар: Зарим УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудтай холбоотой ойрын хавьтлын хүмүүс бий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан гишүүд тойрогтоо очиж ажиллах асуудлыг хөндөв. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “УИХ бүхний нийтийн бэлэн байдлын үед хуульд заасан журмаараа ажиллаж байгаа. Хягзаарласан зүйл байхгүй.  УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах тухайд гэвэл халдварын тойргоо бүрэн хумиж чадаагүй байгаа энэ үед тойрогтоо ажиллабал  УИХ-ын гишүүд халдвар авбал яах вэ. Зарим УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтлын хүмүүс байгаа. Тоонуудыг нь бүгдийг гаргаж өгсөн, шинжилгээнд хамруулчихсан байгаа. Энэ мэт эрсдлүүдээ сайн тооцоолмоор байна. Учир нь энэ бол улсын онцгой нөхцөл шүү гэдгийг та бүхэн сайн ойлгоорой” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close