Манай улсын хувьд батлагдсан тохиолдол 608 болж нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсын хувьд  батлагдсан тохиолдол 608 болж нэмэгджээ. Манай улсын иргэд сайн дурын шинжилгээнд сайн хамрагдаж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11 дүгээр сарын 21 -ны өдөр ХӨСҮТ болон Зоонозын ӨСТ-д шинжилгээ хийснээс  шинээр 26 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Тодруулбал Улаанбаатарт 2 тохиолдол бүртгэгдэж нийт 40 болсон бол  Сэлэнгэ аймагт 19 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 77,  Дорнод аймагт 1 тохиолдол бүртгэгдэж нийт 17, Дархан-Уул аймагт шинээр  4 тохиолдол бүртгэгдэж нийт 20 тохиолдол болсон байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close